|
Булганы бизнес эрхлэгчид зөвлөлдлөө |
|
|
|
|
2013 оны 5-р сарын 07, Мягмар гариг, 15:51 |
|

Улаанбаатар хот болон Булган аймгийн бүх сумдаас ирсэн 200 гаруй хүн Булган сумын соёлын төвд цуглаж, өрсөлдөх чадвар, бизнесийн орчныг хэрхэн сайжруулах талаар хэлэлцлээ. 5 дугаар сарын 5-ны Ням гарагт болсон уг зөвлөлгөөнийг Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хамтран зохион байгуулсан юм. Төвийн менежер И.Одончимэг Булган аймгийн Бизнес эрхлэгчдийн зөвлөлгөөний үеэр “Аймгуудын өрсөлдөх чадвар” сэдэвт илтгэл танилцуулав. Өрсөлдөх чадварын хувьд 12 дугаар байрт эрэмбэлэгдсэн Булган аймаг бизнесийн орчин, хүн амын амьжиргааны түвшний хувьд сүүл мушгисан байна. Харин боловсрол, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тал дээр харьцангуй сайн байгааг Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар тайлангаас харж болно.Энэхүү давуу талаа ашиглан хөгжих шаардлагатайг зөвлөлгөөнд оролцогчид ярьж байлаа. Тухайлбал, аялал жуулчлалыг сайжруулах, Булганы айргаа брэнд болгох, Орхон аймагтай хиллэдэг давуу талаа ашиглан жижиг бизнесийг хөгжүүлэх зэрэгт анхаарах хэрэгтэй ажээ. Зөвлөлгөөнөөс гарах шийдвэр боловсруулах Ажлын хэсэг гарсан бөгөөд ярилцсан хэлэлцсэн бүхнээ ажил хэрэг болгоно гэдгээ тус аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат онцолсон.
|
|
Эрдэнэтэд эдийн засгийн чуулган болов |
|
|
|
|
2013 оны 5-р сарын 07, Мягмар гариг, 15:22 |
|

Өрсөлдөх чадвараар бусад аймгаа манлайлж буй Орхон аймагт 5 дугаар сарын 2-3-нд эдийн засгийн чуулган боллоо. Монголын эдийн засгийн форум ТББ-аас зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт Орхон аймгийн удирдлага, хувийн хэвшил болон ТББ-ын төлөөллүүд, Улаанбаатар хот, Дархан-Уул, Булган, Завхан аймгийн зочид зэрэг нийт 400 орчим хүн оролцов. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс энэхүү чуулганыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн бөгөөд Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар тайланг бүх оролцогчдод тараасан юм. “21 аймаг маань хөгжиж байж Монгол Улс хөгжиж чадна” хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганыг нээж үг хэлэхдээ тэмдэглэлээ. “Орхон аймаг-Эрдэнэт хот”, “Орон нутгийн хувийн хэвшлийн өрсөлдөх чадвар”, “Төр, хувийн хэвшлийн хэлэлцэл”, “Орон нутгийн хөгжил ба Эрдэнэт үйлдвэр” дөрвөн сэдвийн хүрээнд нэгдсэн хэлэлцүүлэг өрнөв. Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны үр дүнгээс үзэхэд Эдийн засгийн тамир тэнхээ, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц хүчин зүйлсээр Орхон аймаг түүчээлж байгаа боловч Засаглалын үр ашгийн хувьд нэлээд хойгуур буюу зургадугаар байрт эрэмбэлэгдсэн.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Судлаачид хамтарч ажиллах талаар ярилцав |
|
|
|
|
2013 оны 4-р сарын 26, Баасан гариг, 18:27 |
|
Эдийн засгийн судлаачдын анхдугаар уулзалт дөрөвдүгээр сарын 25-нд боллоо. Уулзалтыг санаачлан, хамтран зохион байгуулсан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Лакшми, ССХ-гийн захирал Б.Ганбат нар хурлыг нээж үг хэлэв. Уг хуралд оролцсон төр, ТББ, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын судлаачид байнга мэдээлэл солилцож, хамтарч ажиллах нь чухал гэдэгтэй санал нэгдэж байлаа. Энэ үеэр ЭЗБӨЧСТ-ийн менежер И.Одончимэг төвийн үйл ажиллагаа, боловсруулан гаргадаг өрсөлдөх чадварын тайлангуудынхаа талаар товч танилцуулсан бол Азийн хөгжлийн банкны эдийн засагч Л.Амар “Баялгийн хараал ба төсвийн бодлого” сэдвээр илтгэл тавив.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Монголын судлаачдын анхдугаар уулзалт болно |
|
|
|
|
2013 оны 4-р сарын 22, Даваа гариг, 15:48 |
|
2013 оны 4-р сарын 25-ний Пүрэв гарагт Стратеги судалгааны хүрээлэнгийн хурлын танхимд болох энэхүү уулзалтын үеэр ЭЗБӨЧСТ-ийн хамт олон өрсөлдөх чадварын тусгай тайлангийн талаар танилцуулах бол Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен Монгол Улсын төсвийн бодлогын тухай ярих юм. Мөн хуралд оролцогчид цаашдаа сар бүр зохион байгуулахаар төлөвлөж буй “Монголын судлаачдын уулзалт”-ын үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх, судалгааны байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг яаж сайжруулах талаар санал бодлоо хуваалцана. Хэрвээ Та энэхүү уулзалтад оролцохыг хүсвэл 321927 утсаар, эсвэл
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
цахим хаягаар бидэнтэй холбоо барьж бүртгүүлнэ үү.
|
|
Зөв, буруугаа хэмждэг болохыг Ерөнхийлөгч уриаллаа |
|
|
|
|
2013 оны 3-р сарын 11, Даваа гариг, 11:05 |
|
Эдийн засгийг солонгоруулж, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх “Монгол брэнд” сэдвийг энэ жилийн Монголын эдийн засгийн чуулганаар хөндлөө. Мал аж ахуй, түүх соёл, язгуур урлагийн арвин нөөцөө ашиглан уул уурхайгаас хараат байдлаас хэрхэн гарах талаар төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөгчид хэлэлцсэн юм.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 17-с 1 |