2024, 5-р сар 20, Даваа гариг Шилэн данс

ДАДЛАГАЖИГЧ ОЮУТАН ХӨТӨЛБӨР 2023

2023 оны 10-р сар 02, Даваа гариг

Судалгааны туршлага хуримтлуулах хүсэлтэй оюутан залуусын дунд “Дадлагажигч оюутан хөтөлбөр” зарлаж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар мэргэжлийн судлаач, эдийн засагч нартай хамтран ажиллаж, судалгааны үйл явцад оролцон туршлага хуримтлуулах боломжтой.

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, социологи, статистикийн чиглэлээр суралцдаг эсвэл нийгэм-эдийн засгийн судалгааны туршлага хуримтлуулах чин хүсэлтэй байх
  • Өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих мэдлэгтэй байх
  • Хөтөлбөрийн турш Улаанбаатар хотод амьдрах боломжтой байх
  • Бакалаврын ахлах курст суралцдаг байх

Хугацаа:
Бүртгэл: 2023.10.18 хүртэл
Шалгаруулалт: 2023.10.19 – 2023.10.20
Хөтөлбөр: 2023.10.23 – 2024.01.19 /3 сар/

Сонгон шалгаруулалт:
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан, залуустай уулзалт ярилцлага хийснээр сонгон шалгаруулж авна.

Хүсэлтийг info@ecrc.mn мэйл хаягаар илгээнэ үү.

Утас: 11-321927

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан